Итгэлийн танхим

Woodman ХХК нь МУСТА Г.Ундармаагийн санаачилсан Итгэлийн танхим төсөлд хамтарч ажиллалаа. Уг төслийн ерөнхий санаа нь нийтийн эрх ашигт хамааралтай байсан учир нэлээдгүй олон байгууллага хувь хүмүүс дэмжиж оролцсон ба сайн үйл үйлс бүрийг дэмжиж ажиллах хүсэлтэй зорилготой хүмүүс бий гэдгийг харуулсан маш сайхан үйл ажиллагаа боллоо. Манай компани нь уг төслийн хүрээнд яаралтай түргэн тусламжын тасгийн хүлээн авах танхимд цул цэвэр модон хийцийн тавилга үйлдвэрлэж (8,333,320 нийт үнэ бүхий ) хандив болгон хүлээлгэн өглөө. Мод маань өөртөө ус адил энерги шингээж байдаг учир эрүүл энхийг эдгэрлийг хүссэн залбирсан хүн бүрийн хүслийг шингээсэн сайхан газар байгаасай гэж бид хүссэн юм. Төслийг санаачлагч Г.Ундармаа болон төслийн баг, хандивлагч албан байгууллага хувь хүмүүст талархаж буйгаа илэрхийлж байна. Монголын маань эрүүл мэндийн салбар улам улам хүчирхэгжин байгаасай...Сайн үйл бүхэн дэлгэрэх болтугай...