Монгол гэр, модон эдлэл үйлдвэрлэл дэлхийд үнэлэгджээ

Монголчууд чадвараараа гайхуулсан нэгэн үйл явдал өнгөрсөн сарын 25, 26-нд ХБНГУ-ын Франкфурт хотноо боллоо. 29 дэх жилдээ зохион байгуулагдсан олон улсын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн дундах шилдэгүүдийг тодруулдаг “International Arch of Europe Award” ёслолын ажиллагаанд Монголыг төлөөлж, “woodman HHK” компани оролцож, “International Arch of Europe in the Gold Category” буюу олон улсын чанарын алтан цомын эзэн болсон юм.

Олон улсын энэхүү нэр хүндтэй шагналыг Монголын компани хүртсэн явдал нь манай модон эдлэл үйлдвэрлэгчид ур чадвар, хийсэн бүтээгдэхүүнийхээ чанараар дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд хүрсэн гэдгийг харуулсан үйл явдал юм. Чанарын шаардлага, стандартаараа дэлхийд тэргүүлдэг Европийн холбооны босгыг давсан явдал нь манай бүтээгдэхүүн олон улсын зах зээлд гарахад хэдийнэ бэлэн болсон гэдгийн илэрхийлэл юм.

 “International Arch of Europe” арга хэмжээнд 40 гаруй улсын 70 гаруй нэр хүндтэй шилдэг байгууллагууд оролцсон юм. Өмнөх жилүүдийн шилдэгүүдээс дурдвал олон улсын банк санхүүгийн байгууллагын төлөөлөл ING group, ALCOA групп, WalMart зэрэг нэр хүндтэй байгууллагууд энэхүү шагналын төлөө өрсөлдөж, хүртэж байсан. Өөрөөр хэлбэл, Монголоос энэхүү шагналыг хүртсэн нь эдгээр компаниудын түвшинд Монголын компани хүрч, үнэлэгдсэн явдал боллоо.

 

http://medee.mn/main.php?eid=80554&utm_source=Viber&utm_medium=Chat&utm_campaign=Private