Гал тогооны тавилга сонгохын өмнө

Гэр бүлийн төв цэг бол гал тогооны өрөө гэдэгтэй та санал нийлэх үү? Халуун бүлээрээ хооллонгоо аминчлан ярих, найз нөхөдтэйгөө тухлах энэ орчин тухтай байх ёстой юм. Мэдээж хэрэг тэр тав тухыг чанартай, өнгө үзэмжтэй сайн тавилга бий болгодог билээ. Өнөөдөр хэрэглэгчид өөрсдийн хүссэнээрээ гал тогоогоо тохижуулах боломж нэгэнт бүрдсэн. Гэхдээ таны сонгосон тавилга бусад цахилгаан хэрэгсэлтэй хэрхэн зохицох, хэлбэр хэмжээ өнгө нь өрөөний байршил болон ханын цаастай тохирох эсэхийг мэднэ гэдэг ихээхэн бэрхшээлтэй байдаг. Тиймээс таны сонголтонд туслахаар KitchenAll цуврал зөвлөгөөг бэлтгэн хүргэж байна.

  • Тавилгаа сонгохын өмнө бага зэрэг судалгаа хийгээрэй. Хамгийн энгийн арга бол www.google.com сайт руу орж “гал тогооны тавилга” гээд хайхад таны хэрэгтэй мэдээллүүд монгол хэлээр гарч ирнэ. Хэрвээ гадны тавилгын загвар сонирхож байгаа бол “kitchen cabinet” гэсэн түлхүүр үг ашиглаарай. Энэ мэтчилэнгээр интернэтээс тавилгын загвар  хийц, өнгө үзэмж, тавилга борлуулдаг, үйлдвэрлэдэг байгууллагуудын тухай мэдээлэл, хэр найдвартай, туршлагатай болохыг мэдэх боломжтой. Шаардлагатай бол каталог, танилцуулгыг татаж авч болдог.
  • Бэлэн тавилга уу, захиалгын тавилга уу? Мэдээж хэрэг тавилгаа захиалж хийлгэх нь давуу тал ихтэй. Учир нь материал, өнгө, хийц загвараа хүссэнээрээ хийлгэх боломжтой. Тавилгын аль хэсэгт юу хийлгэх, галын өрөөндөө зохицуулах бүх боломж таны гарт бий.
  • Галын өрөөнд яг юу юу хэрэгтэйг сайн тооцоолоорой. Энэ нь ам бүлийн тоо, хоолны жор, хүсэл сонирхол, заримдаа уран сэтгэмжээс ч хамаарч болно. Тухайлбал, дарсны тавиур байх эсэх, хоол хийхдээ хэрэглэдэг амтлагчуудаа харагдахаар байршуулах уу гэх мэт өвөрмөц сонголтыг ч тавилгандаа шингээж өгч болно шүү дээ.
  • Зай талбай ямар байхаас  тавилга, цахилгаан барааны овор хэмжээ ихээхэн шалтгаалдаг. Өрөөнийхөө аль хэсэгт хооллодог, зочдоо аль өрөөндөө угтдаг гэх мэтээс зарим нэг өөрчлөлтүүд гарч болно. Тавилгаа зай талбайдаа тохируулахгүй бол томдсон эсвэл багадсан хувцастай хүн шиг харагдах магадлал өндөртэй.
  • Тавилгаа захиалахаас өмнө плитагаа суулгаж, шалаа угсарсан байх ёстой. Мөн цахилгаан бараагаа сонгочихсон байх хэрэгтэй
  • Цахилгааны болон сантехникийн холболтоо бүрэн хийлгэсэн байх
  • Гараар зуруулах уу, компьютераар зуруулах уу гэсэн сонголтын аль нэг шийдэлд хүрсэн байх

Эдгээр ерөнхий мэдээлэлтэй байхад таны сонголт үргэлж зөв байх болно. Мэдээж хэрэг худалдан авалтыг хийхээсээ өмнө сайн судалж, аль болох мэргэжлийн хүний зөвлөгөөг аваарай.