Плитка яаж сонгох вэ?

Эртний хүмүүс ил гал дээр мах шарж иддэг асан үе зөвхөн түүхэнд үлдэж хүмүүсийн галын хэрэглээ хамгийн ухаалаг шийдэлдээ хүрсний тодорхой жишээ нь бидний өргөн хэрэглэдэг цахилгаан хэрэгсэл болох плитка билээ. Улс үндэстэн бүр плиткийг олон янзаар үйлдвэрлэсээр ирсэн ч бүгдээрээ адилхан цахилгаанаар ажилладгаараа нийтлэг юм. Ингээд плитканы гол ялгааны талаарх мэдээллийг хүргэе.
 
ЦАХИЛГААН БА ХИЙН ПЛИТКА:
Аль аль нь 2 - 6 ширэмтэй ба хэмжээ, халалтын нөхцөл нь харилцан адилгүй.  Хоёр ширэмтэй нь ихэвчлэн жижиг эсвэл салангид плитканд зориулагдсан байдаг. Хийн плитка нь байгалийн эсвэл газрын тосны шингэрүүлсэн хий зэрэг савласан хийгээр ажилладаг. Плитканы төмөр суурь нь ихэвчлэн цагаан, хар, бор өнгийн зэвэрдэггүй ган, паалангаар бүрсэн байна. Дөл санаандгүй унтарсан тохиолдолд хийн хоолойг хаах автомат түгжээний тохируулга энэ төрлийн плитканы зарим нэг загваруудад бий.
 
ЦАХИЛГААН КЕРАМИК ПЛИТКА
Керамик плитка нь тавцан дор нь байршуулсан галоген халах хэсгээр халдаг бөгөөд зарим загварууд нь хоолны савны хэмжээгээр тэлж халдаг тохируулгатай байна. Үүнийг удирдлагын хэсэгт автоматаар тохируулах боломжтой.
 
Нийтлэг давуу тал:

  • Цахилгааны гэмтлийн үед тогноос автоматаар салгах боломжтой автомат унтраалгатай
  • Удирдлага гэмтэх, саатах, асаалттай орхиж явах тохиолдолд хэсэг хугацааны дараа өөрөө унтрах мэдрэгчтэй
  • Бүх ширмийг зэрэг унтраах зориулалт бүхий Аюулгүйн түгжээтэй
  • Хүүхдүүд оролдохоос сэргийлсэн тохиргоотой


ЦАХИЛГААН ИНДУКЦЭН ПЛИТКА
Хамгийн ухаалаг шийдэлтэй хэрэгсэл юм. Зориулалтын шингэнээр цэвэрлэдэг учир гадаргуу нь бохирдох тухай ойлголт байхгүй. Улайссан хэсэгт гар хүрэхэд огт түлэгдэхгүй болж аюулгүй байдал дээд зэргээр хангагдсан. Хийн плитка зарцуулсан эрчим хүчнийхээ 43%-ийг сав халаахад зарцуулдаг бол индукцэн плитка 75%-ийг зарцуулдаг, ашигт үйлийн коэффицэнт хамгийн өндөр б