Тавилгаа хэрхэн арчлах вэ?
  • Шахмал чулуун тавцанг ашиглахдаа аливаа зүйлийг хэрчиж зүсэх, халуун буцалсан савтай хоол хүнсийг шууд тавих, хүчтэй доргилт өгөх зэрэг нь чулууг гэмтээх эрсдэлтэйг анхаарах хэрэгтэй. Өнгө будагтай хүнсний бүтээгдэхүүн болон махны шүүсийг асгасан тохиолдолд тэр даруйд нь арчиж цэвэрлэх бөгөөд тавцанг цэвэрлэгээний бүхий л бодисоор цэвэрлэх боломжтой
  • Акриликан тавилгыг хэт халуун болон хүйтэн орчинд байлгахаас зайлсхийх хэрэгтэй
  • Шургуулганы зам, тавилгын шилэн болон хавтан полк нь 15 кг-ын даацтай тул үүнээс илүү ачаа, хзнд зүйлс тавьж болохгүй
  • Тавилгын хаалгыг ширүүн алчуураар цэвэрлэж болохгүй. Чийгтэй зөөлөн, элгэн алчуур ашиглах хэрэгтэй
  • Шургуулгыг салгах шаардлага гарвал замны 2 талд байрлах хар түгжээг нэгийг нь дээш нөгөөг нь доош болгон татаж авна
  • Тавилгыг ус чийгтэй орчинд удаан байлгахаас зайлсхийх хэрэгтэй
  • Сантехникийн бүрэн бүтэн байдлыг хангаж ус алдахаас урьдчилан сэргийлж байгаарай
  • Тавилганд суулгасан сөхдөг хаалганы нугасыг суларч чангарсан үед зориулалтын 6 талт Г хэлбэрийн түлхүүрээр (тусгай түлхүүр) тохируулах ёстой
  • Тавилгын хаалгыг салгах шаардлага гарвал нугасны ард байрлах түгжээн дээр дарж авдаг