Компанийн танилцуулга

Вүүдмэн ХХКомпани нь 1990 онд Өд хувиараа эрхлэх аж ахуй нэртэй үйл ажиллагаагаа эхлээд 1993 онд хуучнаар ахуй үйлчилгээний Тавилга Төхөөрөмжийн үйлдвэрийг хувьчилсны үндсэн дээр Тавлаг ХХК болон ажиллаж байгаад 2001 оноос эхлэн Вүүдмэн ХХК нэрээр одоог хүртэл ажиллаж байна.


Тус компани нь байгуулагдсан цагаасаа хойш цэвэр цул модон эдлэлийн үйлдвэрлэл үйлчилгээ худалдаа дагнан эрхэлж, тус зах зээл дээр өөрийн гэсэн өнгө төрхтэй, бусдаас ялгарах онцлог давуу талуудтай, хэрэглэгчиддээ нэр хүндтэй, томоохон байр суурьтай байгууллага болоод байна.


Эх орны үндсэн түүхий эдийг боловсруулан, технологийн өндөр түвшинд, зүймэл цул модон хавтанг бэлтгэж, өргөн хэрэглээний болон албан байгууллага, иргэдийн захиалгаар төрөл бүрийн мебель модон эдлэл үйлдвэрлэж байна.


 Нарс, хуш зэрэг цэвэр модоор хийгдсэн манай бүтээгдэхүүн шахмал хиймэл материалаар хийгдсэн, өндөр үнэтэй импортын бүтээгдэхүүнийг орлож чаддаг ба хүн амын эрүүл мэндэд хор нөлөөгүй, цэвэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэдэг.


Манай үйлдвэрлэл үйлчилгээний гол онцлого нь зөвхөн хэрэглэгчдийн хүссэн загвар хэмжээгээр, тэдний санал хүсэлтийг харгалзан ашиг сонирхолд нь нийцүүлэн захиалга авч захиалсан бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг үйлдвэрлэлийн явцад тэдний санаанд хэрхэн нийцэж байгааг харуулж бэлэн болсон бүтээгдэхүүнийг өөрийн унаагаар үнэ төлбөргүй хүргэж, баталгаат хугацаа өгдөг.


Мөн мод, модон материалаар хийж болох бүхий л эд зүйлийг үйлдвэрлэхийн зэрэгцээ төмрөөр хийгддэг зарим деталь эд анги, фурнитурыг өөрсдөө хийн, бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаарч ажилладагаас манай бүтээгдэхүүнийг бат бөх, өнгө үзэмж сайтай гэж хэрэглэгчид хүлээн зөвшөөрч, байнга талархал илэрхийлдэг.